12.02

Истанбул хотноо дэлбэрэлт болжээ

Туркийн Истанбул хотын “Баярампаса” метроны буудлын ойролцоох гүүрэн дээр гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг тэсэлсэн тухай “www.nydailynews.com” мэдээллээ. Дэлбэрэлтээр таван хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.  

 

“Доган” мэдээллийн агентлагт “Гүүрэн дээр дэлбэрсэн тэсрэх бөмбөг гар хийцийнх байсан. Одоогоор халдлагын эзэн тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.

 

Халдлага болсон газрыг цагдаагийнхан хяналтадаа авч, хөл хорио тогтоосон байна. Мөн халдлагын үеэр хүний амь нас эрсдсэн хэмээн мэдээлж буй энэхүү мэдээллийг албаныхан батлаагүй аж.

 

Өнгөрсөн аравдугаар сард Туркийн нийслэл Анкара хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 100 гаруй хүний аминд хүрсэн бол гурван сарын өмнө Сири, Туркийн хил дээр гэмт этгээдүүд халдлага үйлдэж, 33 хүний аминд хүрчээ.

 

 Б.Дэлгэрцэцэг