11.27

Охинтойгоор уулзаагүй 800 өдөр болжээ

Холливуудын нэрт жүжигчин Том Круз “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Би Суритай уулзаагүй яг 800 өдөр болж байна” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би муу аав байж болно. Гэхдээ охинтойгоо уулзахыг хүсч буй ч зарим хүчин зүйлс надад саад хийж байна. Салалтын дараа би охин болон Кейти Холмсоос зайгаа барих болсон. Эхнэр минь үргэлж охиноосоо хол байж, шүүхийн шийдвэрийн дагуу зай барихыг шаарддаг” гэж хэлжээ.

Том охинтойгоо хоёр жил гурван сарын турш ганц ч удаа уулзаагүй гэнэ. Шүүх Сури охиныг ээжийнх нь асрамжинд үлдээж, эцгийг нь хүүхдийн тэтгэмж төлөхөөр шийдвэрлэсэн юм.

Салалтын гол буруутан жүжигчин эр бөгөөд тэрбээр гэр бүлээ хуурсан байна. Тэрбээр гэрлэлтээ цуцлуулахдаа экс эхнэр болон охиндоо 275 сая ам.доллар болон Калифорни мужид байрлах тансаг харшаа өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг