11.20

Кэйт Бэкинсэйл, Лен Уайзман нар сална

Холливудын алдартай хосууд салах нь ихэссэн билээ. Женнифер Гарнер, Гвен Стефани нарын араас Кэйт Бэкинсэйл орох бололтой. Тэрбээр гэрлээд 11 жил хамт амьдарсан нөхөр Лен Уайзмандаа хаягдаж байгаа аж. 42 настай найруулагч нөхөр нь Кэйтын араар 24 настай загвар өмсөгч бүсгүй Си Жэй Франкотой явалдаж байгаа гэнэ. 

Сүүлийн үед Лен энэ загвар өмсөгч хүүхэнтэй хамт харагдах болсон бөгөөд хэд хоногийн өмнө тэд шөнийн хоёр цагийн орчимд хамтдаа нэгэн шөнийн клубээс гарч явжээ. Тэгээд ч Уайзман хуримын бөгжөө зүүхээ больсон аж. Лен, Кэйт нар 2004 оны хавар гэрлэсэн билээ. Бэкинсэйлын хувьд энэ нь түүний анхны гэрлэлт юм. Гэхдээ өмнө нь тэрбээр жүжигчин Майкл Шинтэй дотно харилцаатай байсан бөгөөд түүнээс төрүүлсэн охин Лили Мо нь өдгөө 16 настай гэнэ.