11.20

Дуучин Насаа ковер тоглолтоо хийнэ

Монгол Улсын филорманийн гоцлол дуучин Л.Насанбуян буюу Насаа ковер тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн онд өөрийн анхны бие даасан тоглолтоо хүргэсэн дууч бүсгүй энэ сарын 27-нд “Blue sky tower” -ын "Vegas club"-т өөрийн ковер тоглолтоо хийхээр болсноо дуулгалаа. Тэрбээр ковер тоглолтдоо Whitney Houston, Alicia keys, Jessie J, Sam smith, Rihanna, Lady Gaga, Beyonce, зэрэг дэлхийн алдарт дуучдын хит болсон дуунуудыг дуулах бөгөөд амьд хөгжмийн "Triton" хамтлагтай хамтрах юм байна. 

Н.АНАР