11.16

“Guys” хамтлаг 18 нас хүрлээ

“Guys” хамтлагийн залуус энэ сарын 1-нээс ирэх сарын 12-ныг хүртэл “"BEST of GUYS" European tour 2015” аялан тоглолтоо хийж байна. 

Аялан тоглолтынхоо хүрээнд тус хамтлаг Европын 12 улсын 18 хотод ажиллаж амьдарч, сурч буй монголчууддаа ая дуугаа өргөх юм. 

Тэд 18 насныхаа "төрсөн өдөр"-ийг Австри улсын Вена хотод өөрийн үнэнч фэнүүдтэйгээ тэмдэглэжээ. Энэ талаар өөрсдийн фэйсбүүк хуудсандаа “Бидэнд урам хайрладаг сайхан сэтгэлтэй хүн бүхэндээ шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж бэлэг барьж байх болно. Бид дуугаа дуулж, жүжгээ тоглож, киногоо хийж хүсэл мөрөөдөлтэй зорилго тэмүүлэлтэй сайхан сэтгэлтэй хүн бүрийг жаргуулъя. Хүндэтгэн мэхийн ёслосон GUYS хамтлаг” хэмээн бичиж, үзэгч сонсогчдодоо талархал илэрхийлжээ. 

1997 оны 11 дүгээр сарын 16-нд СУИС-ийн кино драмын ангид дөрвөн хөвгүүн тойрч суугаад “GUYS 666” нэртэй хамтлаг байгуулснаар тус хамтлагийн түүх эхэлжээ. Залуус уран бүтээлээ туурвиснаар өдгөө 18 дахь жилтэйгээ золгож байна.