11.02

Рианна, Кара Делевинь нар хамтдаа кинонд тоглоно

Дуучин Рианна дотны найз болох загвар өмсөгч Кара Делевиний хамтаар “Valerian and the City of a Thousand Planets” гэх дэлгэцийн шинэ уран бүтээлд тоглохоор болжээ. Уг кино ирэх 2017 оны долдугаар сарын 21-нд францад нээлтээ хийхээр төлөвлөгдөөд буй юм байна. Энэ киног францын комик зохиолч Фиерре Кристин, Жан Клод Мекиерс нарын зохиолоос сэдэвлэн бүтээх гэнэ. Киноны найруулагчаар Люк Бессон ажиллах бөгөөд тэрбээр өөрийн инстаграмм хуудастаа “Рианна “Valerian”-д тоглохоор болсон. Кино дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж байна” гэж нийтэлсэн байжээ. Энэ кинонд дуучин бүсгүйн дотны найз Карагаас гадна Дейн Дехаан, Клайв Оуэн нар тоглох юм байна. Киноны зураг авалт ирэх жилийн нэгдүгээр сард Францад эхлэх аж.