10.26

Рианна худал цуу тараажээ

Бүх нууц ил болов. Барбадоссын дуучин Рианнагийн хэвлэлийн төлөөлөгч асан Жонатан Хэй Бейонсегийн нөхөр Жэй Зи эхнэрийнхээ араар Рианнатай явалдсан хэмээх цуу яриаг албаар тарааж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Үүнийг дуучин бүсгүйн шинэ цомогт хөгжим сонирхогчдын анхаарлыг татахын тулд хийсэн байна. 

“Энэ пиарыг хийх санаачлага надад төрсөн юм. Энэ цуу яриа Бейонсе, Жэй Зи нарын гэр бүлийг золтой л баллачихаагүй. Надад их харамсалтай байна. Би тэднээс уучлал гуймаар байна. Гэхдээ энэ нь аргаа ядсан алхам байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг хэлэх юм бол би энэ цуу ярианд хүмүүс дэндүү итгэнэ гэж бодоогүй” хэмээн Хэй өгүүлжээ.