10.16

Тэйлор Свифт гала хүлээн авалт зохион байгуулна

Дахиад л Тэйлор Свифт. Энэ удаа дуучин бүсгүйн нэр ээлжит удаагаа аль нэгэн чансааг тэргүүлээгүй, харин маш чухал нэгэн үйл ажиллагаатай холбогдов. Жил бүр Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур гала хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулдаг билээ. Энэ үйл ажиллагааг хаврын улирлын сүүлчээр явуулдаг ч нэлээн эртнээс бэлтгэж эхэлдэг юм. 

Жил бүр Анна Винтур урлаг, хөгжим, киноны нэртэй төлөөлөгчдөд хандаж туслалцаа авдаг. Тэгвэл энэ удаа түүний ерөнхий туслахаар Свифт бүсгүй ажиллахаар болжээ. 

Энэ үйл ажиллагаа 1946 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Жил бүр сэдэв нь өөрчлөгддөг учраас тодорхой хэмжээний дресс-код буюу хувцасны загварт шаардлага тавигддаг байна. Хүлээн авалтад ирсэн зочид тэрхүү шаардлагын дагуу хувцаслах хэрэгтэй болдог юм.