03.03

Э.Туул сэтгүүлийн нүүр чимэв

Монголын толгой баячуудын нэг гэгдэх Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул. Гадаадад хоёр ч чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой, өөрийн гэсэн компанитай түүнийг тив алгасч, Парис Хилтонтой хамт шоудсан хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж буй Э.Туул хатагтайн аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-иод жил хилийн чинадад амьдарсан гэдэг. Өдгөө “Ажигана” гэх компанийг удирддаг тэрбээр загварын мэдрэмжтэй нэгэн гэх магтаал сонсдог. Тэгвэл Э.Туул бүсгүй “Cosmopolitan” сэтгүүлийн гуравдугаар сарын нүүрийг чимсэн байна. Тус сэтгүүлийн шинэ дугаар тун удахгүй худалдаанд гарах аж.

П.ТУУЛ