03.24

Бейонсегийн дүү өгзөгөөрөө Кимийг “бут цохижээ”

Алдарт дуучин Бейонсегийн нэгэн хамаатан бурхан болох хүртэл хэн ч дүүг нь ийм атаархам өгзөгтэй гэдгийг мэддэггүй байсан гэнэ. Хэдийгээр буяны ажил дээр байгаа ч Кристин Дуглас гэдэг бүсгүй алдарт дуучин болон дүүтэй нь нэлээд баясгалантайгаар авахуулсан зургаа цахим сүлжээнд оруулсан нь шуугиан тарьжээ. Шуугианы төвд Бейонсе бус харин түүний гайхалтай өгзөгтэй дүү орсон агаад зөвхөн энэ зурганд 40 мянга гаруй сэтгэгдэл бичигджээ. “Дүү нь эгчээсээ илүү тачаангуй гоё биетэй юм байна”, “Дүү нь ардаа вагон чирч явдаг юм байна”, “Та нар энэ зурганд Бейонсег олж харж байна уу... би л лав үгүй” гэх мэтээр бичсэн байна. Түүнээс гадна дүү нь хоёр ч охинтой, том нь 16 настай атал ийм атаархам бие хаатай яваа нь бүр сенсааци дэгдээжээ. Мөн дүүгийнх нь сувилагчаар ажилладаг эмнэлэг ч олны анхааралд өртсөн гэнэ. 

NUUTS.mn