03.18

Москва орчим нэгэн байшинд Лениний сүнс байна гэв

ОХУ-ын нийслэл Москва орчмын Видныйд эзэн хатагтай нь эхлээд өөрөө суухаар бариулсан ч одоо жуулчдад зориулан өгч, энэ орчмын хамгийн дурсгалтай газрын нэг болсон асар том байшин бий. Гаднаас нь харахад эргэн тойрон цамхагтай шилтгээн гэмээр энэ байшингийн хамгийн онцлог зүйл нь, өдөр бүр шөнө дунд хий үзэгдэл байнга эргэлддэг гэнэ. 

Гаж үзэгдлүүд

“Анх энэ байшинг миний нөхөр Петр бид хоёр 1999 онд өөрсдөө зураг төслийг нь гаргаад барьсан юм. Эхлээд өөрсдөө суухаар төлөвлөж байсан ч аажимдаа жуулчид их ирж сонирохоод байхаар нь өгчихсөн” гэж эзэн Татьяна Кисилева ярьж байна. 
Тэрээр “Бидэн рүү зөвхөн оросоос төдийгүй Японоос, Гонконг, Нидерландаас хүмүүс утасдаж Москва орчмын хий үзэгдлийг үзэх гэж, тэнд хэд хоногоор ирье гэж  ярьдаг” гэж байна. 

 Нэг удаа шөнө дунд....

Байшиндаа байдаг хий үзэгдлийн тухай хосууд хоёр жилийн өмнө нэг танилдаа ярьж, тэр нь Волгоградаас гэр бүлийнхээ хамт ирж тэнд хэд хоносон байна. 
Миний найз Игорь шөнөөр ажилладаг зуршилтай хүн. Тэгээд тэр шөнө бүр яг 00 цаг болж байхад хэн нэгэн чанга чангаар дэвслээд байх шиг дуу гардаг гэж ярьсан хэмээн Татьяна хэлж байна. 
Үүний дараа хүмүүс шилтгээнд тасалгаанаас тасалгаа дамжин явж байгаа хэн нэгний сүүдэр ханан дээр гараад байдгийг харснаа бас ярьжээ.
“Жуулчид байнга л гэрэл зураг авах гэж оролддог ч зураг дээр юу ч гардаггүй, тэгсэн атлаа сүүдэр бол яваад байдаг” гэж Петр ярьж байна. 

Лениний сүнс
Байшингийн эзэд, ирж сонирхогчид шөнө дундын энэ хий үзэгдлийг Владимир Ильич Лениний сүнс гэж таамагладаг гэнэ. 
“Энэ байшин “Лениний уул” хамгаалалттай газрын яг дэргэд, өөрөөр хэлбэл Ленин энд амьдарч, энд нас барсан газар байдаг. Магадгүй түүний сүнс энэ шилтгээнд оршдог байж мэдэх юм” гэж Татьяна ярьжээ.


Эх сурвалж: www.assa.mn