03.15

Жастин Бибер Кардашьянд хүүхэд хийжээ

Өчигдөр Америкийн хэвлэлүүд тун сонирхолтой мэдээллийг цацав. Өдгөө 36 настай Кортни Кардашьян дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, Кардашьяны гэр бүлийн ирээдүйн гишүүний эцгээр 22 настай дуучин Жастин Бибер тодорсон байна. 

Энэ талаар эх сурвалж “Кортнигийн гэр бүл энэ байдлаас болж цочролд ороод байгаа. Харин тэр өөрөө ихэд баяртай суугаа. Жастин ч гэсэн хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа. Тэр залуу аав болохыг үргэлж мөрөөддөг байсан” хэмээн ярьжээ. 

Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй аж. Кортни бие давхар болсон хэдий ч Жастинтай хамт амьдрахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тэрбээр бяцхан хүүхдээ өөрөө өсгөх бодолтой байгаа юм.

Эх сурвалж:www.wikimon.mn