03.15

90 настай шар сэмжлэгч

Америкийн Сиэтл хотын прокурорын газар 90 настай Абрахам Кангийг эмэгтэй хүнийг оролдсон хэрэгт буруутгасан аж. Түүний хохирогч нь 66 настай эмэгтэй гэнэ. Тэд хоёул өндөр настныг асрах газрын хүмүүс юм. Энэ оны нэгдүгээр сард сэжигтэн этгээд Линда Мэлоунтай харьцаад асрамжийн газрынхаа хүмүүст явган сандал бэлэглэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Дараа нь шалиг өвгөн түүнтэй уулзаад тэврэлдэхийг санал болгосон аж. 

“Би тээнэгэлзсэн хэдий ч түүнд өөрийгөө тэврэхийг зөвшөөрсөн. Тэр намайг тэвэрч аваад хоёр гараа өгзгөн дээр минь тавиад өөр рүүгээ наасан” гэж Мэлоун ярьжээ. Канг бэлгийн ажил хийх чадвартай гэдгээ хэлээд эмэгтэйн хөхийг магтаж гарсан гэнэ. Утас дуугарснаар өвгөн эмэгтэйн өрөөнөөс гарч явсан байна. Хохирогч эмэгтэй цагдаад ханджээ. 

Тэгтэл Канг 2012 онд яг ийм асуудалд орж байсан нь тодорхой болов. Тэгэхэд мань хүн 92 настай эмгэнийг оролдсон аж. Тухайн үед тэр эмгэн хэтэрхий ичиж зовсон тул гомдол гаргаагүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn