02.22

5 настай охин галаас хүн аврав

АНУ-ын Луизиана мужийн Кеннер хотод Хлоя Вүүдс гэдэг таван настай сурагч охин дүрэлзэж буй байшингаас өөрийн хараагүй эмээг аварсан байна. Золгүй явдал гарах үед гэртээ байгаагүй Хлоягийн ээж Шон Арсеноу энэ талаар “Тэрбээр ээжид маань мөрнөөс нь бариад гэрээс дагаж гарах ёстой гэж хэлсэн байна лээ” гэж өгүүлэв. Охин эмээгээ нохойтой нь хамт гудамжинд гаргачихаад аврах албыг дуудахаар хөршүүд рүүгээ гүйсэн аж. 
Хлоя охины суралцдаг бэлтгэл ангийн багшийн хэлснээр өнгөрсөн оны намар хүүхдүүд нь орон нутгийн гал унтраах анги дээр очиж танилцсан бөгөөд гал гарах үед ямар үйлдэл хийх ёстойг нь тайлбарлаж өгсөн гэнэ. Гал гарсан тохиолдолд гэр орноо үтэр түргэн орхиж гарах ёстой гэдгийг аврагчид хүүхдүүдэд заасан байна. Орон гэргүй хоцорсон Хлоягийн гэр бүлд туслах зорилгоор GoFundMe сайтынхан хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn