02.15

Хөвсгөл аймагт морь уралдуулахгүй

Цагаан сар дуусангуут араас нь залган энд тэндгүй хурдан морины уралдаан зохион байгуулж, энэ үеэр хүүхдүүд олноор бэртэж, гэмтэх явдал сүүлийн жилүүдэд ихэссэн тул энэ жилээс эхлэн зарим аймгийн Засаг дарга нар хаврын хатуу цагт морь уралдуулахаас татгалзаж байгаа. 

Хэд хоногийн өмнө л гэхэд Төв аймгийн Засаг дарга нутаг дээрээ хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон бол Хөвсгөл аймгийн Засаг дарга ч мөн ийм шийдвэр гаргажээ. Тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гаргаж, 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон байна. 

Хаврын урь орж эхлээд байгаа ч өнөө жил хүйтний эрч сулрахгүй явсаар хатуухан хавартай золгож байгаа энэ үед морь уралдуулах нь малдаа ч, хүндээ ч хатуудна хэмээн үзэж, ийм шийдвэрт хүрчээ.

Эх сурвалж www.wikimon.mn