01.14

Хүн-муурыг ажилд урив

Австралийн Балларат хотын оршин суугч Софи гэдэг бүсгүй гэртээ хүн-муурны орон тоо байгааг мэдэгджээ. Энэ нь хошигнол биш гэдгийг тэрбээр анхааруулсан байна. Бүсгүй нойрондоо муу учраас муурны дуугаралтад илүү тавтай унтах болов уу гэж шийджээ. 

Тиймээс хүн-муур үдшийн 23-аас үүрийн 06 цаг хүртэл түүний орон дээр хөлд нь хэвтээд муур шиг дуугарч байх ёстой гэнэ. Тэрбээр гэрийн тэжээвэр амьтан гэртээ байлгах цаг завгүй, боломжгүй учраас ийм зар тараасан байна. 

Ажлын хөлс нь цагаар үнэлэгдэх бөгөөд нэг цагт 30-60 австрали долларын хөлс өгөх юм. Бүх зүйл тэр хүний ур чадвараас шалтгаалах гэнэ дээ.

www.wikimon.mn