01.11

Месси, Роналдо юу, Неймар уу


Өнөөдөр 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодрох учиртай. Шилдгийн төлөө Испанийн алдарт “Барселона” болон “Реал”-ын тоглогчид тунаж үлдээд байна. Өөрөөр хэлбэл, Месси, Неймар, Роналдо гурав эцсийн шатанд үлдсэн. Мессигийн хувьд өмнө дөрвөн удаа “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон. Харин Роналдо гурван удаа авчихаад байгаа. Неймарын хувьд анх удаагаа хүртэх боломжтой болчихоод байна.

Энэ удаад “Алтан бөмбөг” хүртэх хамгийн өндөр боломжтой хөлбөмбөгчөөр Мессиг нэрлээд байгаа. Түүнийг тав дахь удаагаа дэлхийн шилдэг болж, түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж үлдээх боломж байна. Олон мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн түүнийг тав дахь удаагаа “Алтан бөмбөг” хүртэнэ хэмээн таамаглаж, бичиж байна.  Учир нь Месси өнгөрсөн улиралд таван цом хүртэж, гайхалтай амжилт үзүүлсэн. 

Роналдод ч гэсэн боломж маш өндөр байгаа. Гэхдээ Роналдо өнгөрсөн улиралд “Реал”-ын хамтаар ямар нэг цом авч чадаагүй. Гэхдээ тэрбээр гайхалтай олон гоолыг оруулж, шинэ шинэ дээд амжилтуудыг тогтоосон. 

Неймарын хувьд “Барса”-тай таван цомд түрүүлсэн. Дээрээс нь оруулсан гоолынхоо тоогоор Месси, Роналдогоос дутаад байхгүй. Тийм болохоор магадлал өндөр байгаа. Чухам хэн нь “Алтан бөмбөг”-ийн эзэн болохыг өнөөдөр мэдэж болох учиртай. Месси, Роналдо нар “Алтан бөмбөг”-ийнхөө тоог нэмэх үү. Эсвэл Неймар тэдний ноёрхлыг таслах уу. 

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Болд